Энэтхэгт КОВИД-той өвчтөнүүдэд мөөгөнцрийн халдвар илэрч байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Энэтхэгт коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч буйтай зэрэгцэн мукормикоз мөөгөнцрийн халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлжээ.

Тус улсын Эрүүл мэндийн боловсрол судалгааны газрын мэдээллээр, мукормикоз нь нэн ховор мөөгөнцрийн халдварт өвчин бөгөөд “хар хөгц” гэж нэрлэдэг байна. Чийглэг өрөө, гадаргуу, хөрс, ургамал, хөгцөрсөн ногоо, жимсэнд голдуу бий болдог мөөгөнцрийн тоосонцрыг амьсгалахад хамрын хөндий эсвэл уушгийг халдварлуулдаг байна.

Мукормикоз халдвар нь КОВИД-19 оноштой болон эдгэрээд удаагүй байгаа хүмүүст ихэвчлэн илэрч байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлснээр, КОВИД-19 халдвартай өвчтөн уушги орлуулагч аппарат мөөгөнцрийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Гүжарат мужид сүүлийн хоёр долоо хоногт “хар хөгц”-ний халдварын 40 тохиолдол бүртгэгдэж үүний улмаас зарим өвчтөнүүд хараагаа алджээ.

Махараштра мужид найман өвчтөн коронавирусний халдварын ялсан н мукормикозын халдварын улмаас эндсэн тохиолдол мөн бүртгэгдсэн байна.

Энэтхэг улс коронавирусний халдварын тохиолдлоор дэлхийд хоёрт бичигдэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, КОВИД-19 халдвар авсан хүний тоо 22.2 саяыг давжээ. Тус улсад халдварын тархалтаар Махараштра муж тэргүүлж байна. Сүүлийн нэг хоногт тус мужид 56.5 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Карнатакад 47563, Кералад 42 972, Тамилнадад 27 397, Уттар Прадеш мужид 26636 шинэ тохиолдол тус тус батлагджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top