Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.05.11/
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавирусний 477 тохиолдол батлагдлаа. Үүний дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан халдварын тохиолдлууд байна. Өнгөрсөн хоногт 9 иргэн коронавирусний нэн хүнд өвчлөлийн улмаас нас барсан байна.
Дахин 9 иргэн уг вирусний нэн хүнд өвчлөлөөр нас барснаар Монгол Улсад нийт нас баралт 179 болж байна.
Нас барсан иргэдийг нас, хүйсээр авч үзвэл:
Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний халдварын нийт тохиолдол 45.936 болж байна. Сүүлийн 24 цагт 1570 иргэн эдгэрсэн сайн мэдээ байна. Ингэснээр эдгэрсэн нийт хүний тоо 34.230 боллоо.
ДЭЛХИЙ ДАХИНД
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд коронавирусний 677.545 шинэ тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдлын тоо 157.973.438 боллоо. 24 цагийн хугацаанд 11.061 хүн нас барж, уг өвчнөөр амиа алдсан нийт хүний тоо 3.288.455 боллоо.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )