Ковидоор болон хавсарсан өвчний улмаас нас барсан иргэдийн тоо 191 боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Сүүлийн 24 цагийн хугацаанд 9 иргэн коронавирусний нэн хүнд өвчлөлөөр нас барснаар Монгол Улсад уг вирусний шалтгаант  нийт нас баралт 179 болж байна. Үүнээс гадна ковидын халдвартай байсан 12 иргэний үхлийн шалтгааныг эрүүл мэндийн яамнаас бусад шалтгаантай буюу хавсарсан өвчинтэй холбоотой  гэж үзэж, ковидын шалтгаант нас баралтын тооноос гадуур тооцож байгаа юм.

Хэдий тийм ч ковидоор өвчилсөн нь эрүүл мэндийн бусад архаг хууч өвчнийг сэдрээж, амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлсэн гэдэг үүднээс нийт нас  баралтад багтаан тооцох ёстой гэж шүүмжлэх талууд ч байгааг тодотгоё.

Тэгж тооцвол ковидын халдвартай байж байгаад нас барсан хүмүүсийн нийт тоо 191 болж байна.

СҮҮЛИЙН 24 ЦАГТ НАС БАРСАН ИРГЭДИЙГ НАС, ХҮЙСЭЭР АВЧ ҮЗВЭЛ:

 

  • 41 настай эрэгтэй-  Дөрөвдүгээр сарын 18-нд онош батлагдсан 
  • 52 настай эрэгтэй-  Тавдугаар сарын 7-нд онош батлагдсан 
  • 64 настай эмэгтэй-  Дөрөвдүгээр сарын 26-нд онош батлагдсан 
  • 74 настай эмэгтэй- Тавдугаар сарын 1-нд онош батлагдсан 
  • 90 настай эмэгтэй- Тавдугаар сарын 2-нд онош батлагдсан 
  • 79 настай эрэгтэй - Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 
  • 47 настай эмэгтэй-  Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 
  • 71 настай эмэгтэй - Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 
  • 81 настай эмэгтэй- Тавдугаар сарын 7-нд онош батлагдсан 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top