Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд орон нутгийн зам нээлттэй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 22

Орон нутагт зорчих хүсэлтэй иргэдэд зориулсан журмыг шинэчилсэн билээ. Уг журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. 

Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоног өнгөрсөн гэдэг нотлох баримттай бол, сүүлийн дөрвөн сарын дотор коронавирусний халдвар аваад эдгэрсэн бол орон нутагт зорчиход PCR шинжилгээ шаардахгүй. Мөн эдгээр хүмүүсийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэхгүй.

Бүрэн тунгаа аваагүй, өвчилж байгаагүй хүмүүс бол заавал PCR шинжилгээ өгч зорчино. PCR шинжилгээ өгсөн өдрөөс гурав хоногийн дотор хүчинтэй (Хариу хэзээ өгснөөс үл хамаарч шинжилгээ өгсөн өдрөөс хойш гурав хоног хүчинтэй).

Орон нутагт PCR шинжилгээ хийх төхөөрөмж байхгүй, мөн хүүхдүүдээс шинжилгээ авах боломжгүй тул түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариугаар нэвтэрнэ. Түргэвчилсэн шинжилгээ нь 48 цагийн дотор хүчинтэй.

Орон нутагт зорчих гэж буй хүүхдийн тухайд PCR шинжилгээ өгсөн гэр бүлийн хүнтэйгээ явж байгаа тохиолдолд хүүхдээс шинжилгээ шаардахгүй. (Эцэг, эх, төрсөн ах, эгч гэх мэт)

Халдвар бүртгэгдээгүй орон нутгаас хөдөлгөөн үйлдэж байгаа бол PCR шинжилгээ шаардахгүй нэвтрүүлнэ.

Сануулахад, Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгээгүй хүмүүсийн PCR шинжилгээ 72 цаг хүчинтэй, түргэвчилсэн 48 цаг хүчинтэй. Тухайн орон нутагтаа очоод 7 хоног гэрийн тусгаарлалтад байна.

Харин зургаадугаар сарын 15 хүртэл Өмнөговь, Дорноговь аймагт руу ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар явах тохиолдолд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авч явна.

Бусад орон нутаг руу хоёр тундаа хамрагдаад, 14 хоносон иргэд нээлттэй зорчих эрхтэй болох ажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
J Oyuntyngalag(202.126.88.215) 2021 оны 05 сарын 22

2 dahi tyndaa hamragdaad 12 honoj bga darhan gertee hahimaar bna ajilaasaa byygad yawj bnq yah we\n

0  |  0
Top