Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг тэргүүтэй зочид төлөөлөгчид Багануур ХК-ийн үйл ажиллагаатай танилцан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Багануур ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал Германы нүүрсний уурхайн үйл ажиллагаа, орчин үеийн техник технологийн шинэчлэл, нөхөн сэргээлтийн асуудлаар ХБНГУ-аас туршлага судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Харин Элчин сайд Ёорн Розенберг хэлэхдээ Германы хүрэн нүүрсний уурхай, орчин үеийн шинэлэг хэлбэрээр нөхөн сэргээлт хийдэг компаниудаас туршлага судлуулах, хамтран ажиллах тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )