Zindaa.mn сайт өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн мэдээ мэдээллийн тоймыг уншигч танд хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Д.Дондогт ч учир бий, туслахад нь ч “но” бий
...Хэн хэнд нь хэрэгцээ, шаардлага байсан болохоор тэр үедээ ойр зуурын баримт цуглуулан гэрээ хийжээ. Гэрээндээ УИХ-д суусныхаа дараагаар газар олж өгнө гэж тохиролцон УИХ-ы гишүүн, түүний туслах болон зуучилсан нөхдүүд сая гаруй ам,долларыг...
...хамарт нь баас түрхчихсэн юм шиг ярвайлттай туслахууд шаргал ордонд цөөнгүй. Өнгөрсөн жил Тлейхан гишүүний туслах Ш.Айдос...
Ард нийтийн санал асуулга явуулна
...УИХ дахь АН-ын бүлгийнхэн санал асуулгыг ирэх намар буюу есдүгээр сарын сүүлийн ням гарагт явуулж, аравдугаар сард нээлтээ хийх намрын чуулганаар хэлэлцэн...
М.Ичинноров Дарханыг хогийн цэгтэй зүйрлэв
...УИХ-ын сонгууль дөхөхөд зарим хүмүүсийн синдром хөдлөж, ялагдал хүлээж явсан гашуун үеэ санахаар байж яддаг бололтой. Ямартаа ч “хуульч” Ичинноровт энэ синдром маш хүчтэй...
Их гүрнүүдийн зугаа буюу цөмийн хаягдал
...Монгол, АНУ, Японы хэсэг нөхөд нийлээд МУ-д цөмийн хаягдлаа булшлах талаар ярьсан байх юм. Харамсалтай нь хэн нэгэн нь ам алдсанаас өнөөдөр энэ хэргийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Тиймээс одоо асуудалд...
Н.Энхбаярыг дутуу үнэлж. Бас авьяастай юм гээч, хөөе
...Ерөнхийлөгч асан маань сайхан орчуулжээ. Үнэхээр утга уянгын халил байнаа байна. Арга ч үгүй биз. Горькийн нэрэмжит утга зохиолын сургууль дүүргэсэн, зохиолчдын хороонд багагүй хугацаа...
Таван толгойг Орос, Хятадад хувааж өгөх бодлого хэрэгжлээ
...Монгол Улсын Засгийн газар Таваы толгойд ажиллах компанийн сонгон шалгаруулалтад тунаж үлдээд байсан ч консорциум болон компани холилдсон зургаан өрсөлдөгчийг хоёр дахин цөөлж эцсийн шатанд гурвыг нь...
ОХУ-аас сая тонн шатахуун авах хүсэлтээ илэрхийлжээ
...Тиймээс ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин өөрийн биеэр яаралтай зохицуулах үүрэг өгч, эхний ээлжийн А-92 бензин Монгол руу ачигдаж эхэлсэн байна. Түүнчлэн цаашид нефтийн асуудлаар урт хугацааны гэрээ...
О.Бум-Ялагчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болжээ
Монголын Ногоон намын дарга тодотголтой О.Бум-Ялагчийн арга мухардчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод яваа сурагтай. Учир нь...
МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин: Манайх 52:24 хэвээр, АН-ын саналыг хүлээж авахгүй
...Иймд чуулганы ажиллагаанд оролцохыг АН-ын бүлгээс хүсч байна. Тэд хариу өгөх байх. 52:24, 38:38, 50:26 гэсэн янз бүрийн тоо бий. Манай бүлэг 52:24 гэсэн хувилбарт байр суурь хатуу байгаа. УИХ-ын гишүүдийн олонхыг хүнээр нь сонголт хийнэ. 24 буюу намын нэрээр сонгогдох нь...
“Гал үндэстэн” холбооны гишүүд хуурай өлсгөлөн зарлалаа
...Тэд 111-р урьдчилан саатуулах төвд хоригдож байхдаа нойтон өлсгөлөн зарлаж байсан билээ. Шударга биш шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж тэд ийнхүү...
Н.Удвал: МАХН ганц хоёр хүнээр дутдаг нам биш
...Нарийн бичгийн дарга нар намаасаа гарна гэсэн яриа байна. Гэхдээ одоогоор энэ талаараа намын удирдлагуудад албан ёсоор мэдэгдэж, өргөдлөө өгөөгүй. Манайх ганц хоёр хүнээр дутдаг нам биш.
-Танай намынхан МАН-ын зарим гишүүнийг урвуулж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Нарийн бичгийн дарга нарын асуудал үүнтэй холбоотой юм биш үү?
-Бид урвуулдаг хүмүүс биш. Нарийн бичгийн дарга нар ...
МАН Дээд шүүхэд гомдол гаргалаа
...Мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Дондог МАХН-ын нэрийг бүртгэсэн шийдвэрийг анх сонсоод чихэндээ ч итгээгүй гэдгээ хэлээд, Улсын Дээд шүүх ингэж хуулийн эсрэг ажиллаж болдог юм байх даа гэж ихэд гайхсан гэв. МАН-ынхан Улсын дээд шүүхэд гомдол гаргах бас нэгэн үндэслэл байгаа гэсэн юм. Энэ нь хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн санд МАХН гэдэг нэр 2005 онд М.Энхболдын нэр дээр баталгаажуулалт хийгдсэн, одоо ч энэ бүртгэл хэвээр байгаа аж. Эндээс Улсын дээд шүүх Улсын бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авалгүй шийдвэр гаргасан болох нь...
Үхрийн сүүлэн дээр хутга буюу МАХН-д юу болоод байна вэ
...Гэтэл үүнийг угтан бэлтгэсэн мэт МАХН-ын нарийн бичгийн дарга нар болох Ю.Атар, Д.Өрнөхбаяр, С.Молор-Эрдэнэ нар өчигдөр нийтийг шуугиулсан мэдэгдэл хийж, тэдний байгуулахаар тэмцсэн МАХН нь зорьсон замаасаа ухарсан тул намын албан тушаалаасаа татгалзаж...
“Сонгууль 2012 - Их Сунгаа” олон нийтийн санал асуулга дүнгээ гаргалаа
...26 тойрог бүрт хамгийн өндөр санал авсан 10 улс төрч өнөөдөр /2011.07.07/ ийнхүү тодорч байна. Бүх тойргоос шалгарсан нийт 260 улс төрчөөс хамгийн өндөр санал авсан 100 улс төрчийг санал авсан эрэмбээр нь жагсаалаа. Тойрог бүрт амьдарч байгаа иргэдийн тоо, интернэт хэрэглэгчдийн тооноос хамааран тойргуудын нийт санал харилцан адилгүй...
Иргэний нисэхийн ерөнхий газраас жилд 28 сая төгрөгний цалин авдаг хоёр хүн байжээ. Эдгээр эрхмүүд ямар учиртай, хэний “арын хаалгаар” яагаад ийм хэмжээний цалин авдаг байсан нь МХЕГ-ын шалгалтаар...
Д.Загджав гишүүний сонгуулийн пиар хоосон ходоодноос эхлэв
...Долоо хоногт хоёр удаа сонгогчдоо хооллодог төрийн түшээ сонгогчдынхаа саналыг ходоодоор дамжуулан авах гэсэн...
Д.Оюунхорол эрчүүдийн улс төрийг шүүмжлэв
...Эрчүүдийн улс төрийн жудаг улам бүр алдагдаж байгааг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. МАХН-ын нэрийг Дээд шүүх өгсөн нь хууль зөрчсөн. Н.Энхбаяр өмнө нь...
Улс төр мэдээллийн алба.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал