Нүдээ үзүүлж, ЭХО-д харуулаад Б.ИНДРА ОХИНЫ ХАНДИВТ НЭГДЭЭРЭЙ

2022 оны 12 сарын 08

Сайхан сэтгэлт монголчуудыгаа нарийн мэргэжлийн эмчид нүдээ үзүүлж, ЭХО-д харуулаад хоёрхон настай бяцхан охины эмчилгээний хандивт нэгдэхийг уриалж байна.

Б.Индра охин 2022 оны тавдугаар сард авто осолд орж, нуруу нугасны хүнд гэмтэл авснаас хойш эмчилгээ хийлгэсээр байна.

Цаашид Монгол Улсад эмчлэгдэх найдвар хомс болсон тул Турк улсын LIV HOSPOTAL эмнэлэгт эмчлүүлэхээр болжээ. Гэвч эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардлагатай тул элэг нэгт монголчууддаа хандсан юм.

Тэгвэл бяцхан охины хандивын аянд зориулсан мэргэжлийн хараа зүйн болон ЭХО шинжилгээ хийгдэх гэж байгаа тул сайхан сэтгэлт та бүхнийг аянд нэгдэхийг уриалж байна.

“SUM MEDICAL CENTER” дээр болох тус үзлэгийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч болон нүдний эмч, хүүхдийн рефракцийн мэргэжилтэн хийнэ.

Үзлэгийн үнэ 20 мянган төгрөг бөгөөд 100 хувь охины эмчилгээний зардалд зориулагдах юм.

12 сарын 10-ны өдөр 15:00-19:00 цагт Нүд, хараа зүйн шинжилгээ

12 сарын 11-ны өдөр 12:00-19:00 цагт Нүд болон ЭХО шинжилгээ

Хаяг: ХУД, 15-р хороо, Ривэр Виллаа хотхоны А блок, I давхар, 1 тоот.

Эмчтэй холбогдох утас: 99174602

Жич: Албан байгууллага, хамт олноороо захиалга өгч, цаг товлож болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхдөл Цагаан(202.126.90.141) 2022 оны 12 сарын 09

Хурдан эдгээрэй сайхан бүхнийг хүсье. for Indra

0  |  0
Top