Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Л.Болдбаатар  Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фернандо Лугрисыг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын үеэр  бригадын генерал Л.Болдбаатар, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулан,  Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Үндэсний онцгой байдлын системтэй хоёр талт хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн юм.

 

 

Харин Элчин сайд Фернандо Лугрис хоёр орны ижил төст үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хооронд харилцаа тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай дэмжлэг туслалцааг бүх талаар үзүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top