Эрүүл мэндийн салбарт иргэдийн 47.5% нь ТАЛАРХАЛ илэрхийлжээ

2022 оны 12 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.09/ Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнгөрөгч арваннэгдүгээр сард эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг танилцууллаа.


Энэ талаар ЭМЯ-ын Төрийн захиргааны удирдлагын дарга П.Эрхэмбаяр: "Арваннэгдүгээр сард нийт 270 иргэн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 11-11 төвд өргөдөл, гомдол, санал ирүүлсэн байна.

Дээрх саналын 204 иргэний өргөдөл, гомдолд хариу ирүүлсэн. Ганц өргөдөл гомдол ирдэггүй. Талархал мөн ирдэг.

Ирсэн өргөдөл, гомдол, саналыг агуулгаар нь авч үзвэл 38.2 хувь нь гомдол, 9.3 хувь нь санал, 4.9 хувь нь хүсэлт, 47.5 хувь нь талархал байна.

Гомдол саналын 19.6 хувь нь эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт цаг захиалах үйл ажиллагаа төвөгтэй байна, шийдэж өгөөч ээ гэсэн агуулгатай байна. 17.8 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар гомдол гаргажээ. Мөн Эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар санал 13.1 хувийг эзэлж байна.

Эмнэлгийн цахим систем, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоотой холбоотой, эмнэлгийн гадна автомашины зогсоол төлбөртэй байна гэдэг асуудлаар иргэд ханджээ.

Мөн эм эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанарын асуудлаар 5.6 хувь нь ханджээ. Үүнд гемодиализийн эмчилгээний аппаратыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдэг асуудлыг тавьсан байна" гэдэг мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top