ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд 2022 оны тавдугаар сарын 01-ээс улс даяар эхлүүлсэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний явцын мэдээллийг өглөө.
(2022.12.09)
Нийт өвчлөлийн 90 хувийг ТАВАН ТӨРЛИЙН ӨВЧЛӨЛ эзэлж байна
Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийтдээ 707.776 иргэн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан. Үүний 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. 0-17 насны хүүхдийн хамрагдалт нийт илрүүлгийн 69 хувь, 18-аас дээш насны иргэд илрүүлгийн 31 хувийг эзэлж байгаа.
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэнээс 699 мянган иргэний шинжилгээний хариу бүрэн гарч, дүгнэлтийг иргэнд хүргэсэн. Иргэд Баярболд эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээнд бүрэн орж дууссан бол И-Монголиагаас дүгнэлтээ регистрийн дугаараараа татаж авах бүрэн боломж бүрдсэн.
Өвчлөлийн дүн гарч дууссан хүн амаас өвчлөлийн 390.925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэжигтэй тохиолдлын 57.1 хувь нь эмэгтэй, 42.9 хувь нь эрэгтэйчүүд байна.
Дээрх бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос 64.9 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг, 9.1 хувь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөл, 6 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 5.8 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн. Эдгээр таван өвчлөл нийт өвчлөлийн 90 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
ЭМЯ-ны зүгээс эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээтэй холбоотой гарч байгаа дүнгээс хамаараад иргэд рүү чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Хортой болон хоргүй хавдрын 2796 сэжигтэй тохиолдол илрүүлж, онош тодруулахаар дараагийн шатны байгууллагат шилжүүлж, оношийг баталгаажуулах ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 135 хортой хавдрын шинэ тохиолдол баталгаажуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эмчилж эхэлсэн” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Harin sejigtei hariu өрхөөс ih sain yrij helj ugch bga daraagiin yvah gazriig ch gesen helj ugch ih mundag bga shu. Bid uursduu l yvj uzuulne shu dee . Hunii umnuus uvdsun um shig uheruud ih bnaa bn
Сэжигтэй тохиолдлыг эмнэлэгт үзүүлээрэй гээд л гээд явуулж блаа дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн ч гэх битгий худлаа хуцаарай
НИТХ сард 2 удаа хог ачих график гргаснаас иргэд зарим нь 2 сар аогоо өгяч чадахгүй байна хогоо 2 хоногоо сдээш гэр хашаандаа байлгахад хавдах халдвар өвчний вирус яаж үржиж байгааг өхрууллаа.