Х.Болорчулуун: Хөнгөлөлттэй зээлийн 70 хувийг орон нутагт хуваарилна 

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

-"Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-Зүүн бүсийн чуулга" уулзалт болж байна-

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хоршоологчдод тулгарч буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, уул уурхайн байгууллага, үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүдэд жижиг, дунд үйлдвэрийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-Зүүн бүсийн чуулга" уулзалтыг зохион байгуулж байна. 

Тус чуулганд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн төлөөлөгчид, зүүн гурван аймгийн 300 гаруй үндэсний үйлдвэрлэгч, хоршоологчид оролцож байна.

Чуулганаар үндэсний үйлдвэрлэгчдийг төрөөс хэрхэн дэмжих, жижиг, дунд үйлдвэр, хоршоо хөгжүүлэх сангаас олгож буй зээл, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаар танилцуулж, мэдээлэл өгч байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: 2023 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 70 орчим хувийг орон нутагт хуваарилахаар салбарын сайдын хувьд чиглэл болгон шийдвэрлэснээ онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top