Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан хуваарийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилд сурагчид дараах байдлаар амарна.
ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ
I улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
- Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.
II улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
- Амрах: Бүх ангийн суралцагчид 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2023 оны 3 дүгээр сарын 31-ний өдөр гүйцнэ.
III улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
- Амрах:
- I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
- IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
- VI-XII ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )