Жагсагчдад гэр барих зөвшөөрөл олгожээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцуулжээ.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” гэлээ.

Тэрбээр мөн “Төв талбайд гэр барих зөвшөөрлийн хүсэлт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд ирсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, зохицуулалтын хүрээнд боломжит байдлаар зөвшөөрлийг олгож байгаа. Жагсагчдын зүгээс барих гэр шаардлагатай гэж үзэн, хүсэлт гаргавал яаралтай хэлэлцээд хариу өгөхөд бэлэн” гэж онцолсон юм.

Төв талбайд жагсаал, цуглаан эхэлснээс хойш иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах болон олон нийтийн хэв журам сахиулахад нийслэлийн холбогдох газрын ажилтнууд, албан хаагчид ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.207) 2022 оны 12 сарын 12

жагсагчид арай хийж зөв газраа очжээ. АТГ, цагдаа хэргийг сайн илрүүлдэг. Харин түүнийг нь шүүх прокурор завааруулдаг. Том гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгодог, торгосон болоод өнгөрдөг, шүүх хурлыг нь хэдэн жил дамнуулж 10,20 удаа хойшлуулдаг, хэрэгтэнг хил давуулж явуулдаг, авилга авч баяжсан гээд тоочвол шүүх прокурорт маш их но бий..... шүүх прокурор хэргүүдийг цагт нь шударгаар, шуурхай шийдвэрлэдэг байсан бол ийм том хулгай гарахгүй байхсан.

0  |  0
Top