Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням болон даргын зөвлөлөөс Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын /101,105/ хэлтсийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүүд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Дэд хурандаа Г.Цэнгэлхүү нь авто спортын хэт бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Малайз улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А Жоогийн урилгаар хамтран оролцож, дэлхийн аварга болсон юм. Тэрээр 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд аваргалж, 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” Сhallenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцож байсан. Гал унтраах техникийн олон төрөлт спортын болон Авто спортын мастeр цолтой алба хаагч юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.