ЖАГСААЛЫН ЯВЦ: 15 хүний хоолой өвдөж, хоёр хүний даралт ихэсжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Төв талбайд Нийслэлийн Түргэн тусламжийн төв болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран жагсагчдад шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа билээ.

Эмнэлгийн багийнхан өнгөрсөн шөнө буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнө суулт зарласан иргэдэд хоёр цаг тутамд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна.

Урд шөнийн 00:00 цагийн байдлаар нийт 38 иргэнд эмнэлгийн үзлэг хийхэд 15 иргэний хоолой өвдөж, хоёр хүний толгой өвдөж, даралт ихэсжээ. Бусад хүмүүсийн биеийн байдал тогтвортой байсан аж.

Шөнийн 02:00 цагийн байдлаар, жагсагчдын олонх нь үзлэгт хамрагдахаас татгалзсан байна. Харин гурван хүн үзүүлэхэд нэг хүний даралт ихсэж, хоёрынх нь хоолой өвдсөн байжээ.

Шөнийн 04:00 цагийн байдлаар, таван хүн эмчийн үзлэгт орсноос хоёр хүний хоолой өвдсөн зовуурьтай, гурван хүн томуу, томуу төст өвчинтэй байжээ.

Үүрийн 06.00 цагийн байдлаар, Иргэн, цагдаагийн албан хаагч зэрэг гурван хүн хамрагдсан  байна.

Энэ мэтээр хоёр цаг тутамд үзлэг хийж байгаа гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(192.82.76.101) 2022 оны 12 сарын 13

amisgaanuud kkk

1  |  0
Top