Маргааш 13:00 цагт НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан тодорно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

НӨАТ-ын сугалааны арваннэгдүгээр сарын тохирол 14-нд буюу энэ лхагва гарагийн 13:00 цагт болно. Азтан тодруулах тохирлыг "Боловсрол суваг" телевиз болон ebarimt аппликейшнаар үзэх боломжтой.

Энэ удаагийн сугалааны тохиролд арваннэгдүгээр сарын 1-30 хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно.

Тохирлын журмын шинэчлэлийг сануулахад. Үүнд,


 

  • 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээлбэл, Гурван баримт бүртгүүлсэн хүний баримтын гурван орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авна. Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого аж. 
     
  • Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс нэг баримтынх нь 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцоолъё. Дархан-Уул аймгийн НӨАТ-ын баримт хэвлэлт хэр нэмэгдсэнийг өмнөх онтой харьцуулан Татварын ерөнхий газраас судалгаа хийнэ. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орох юм.
     
  • Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top