Мэргэжлийн сургалтад суралцагчдын түвшинг үнэллээ

2022 оны 12 сарын 13

Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд энэ хичээлийн жилд ОБЕГ-ын захиалгаар “Аврагч-гал сөнөөгч”, “Холбооны бага мэргэжилтэн” мэргэжлийн сургалтад 140 гаруй сонсогч, суралцагчийг элсүүлэн суралцууллаа.

Суралцагчдаас “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ын хүрээнд мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшинг үнэлэх хөндлөнгийн шалгалтыг зохион байгуулсан юм.

Шалгалтад 132 суралцагч хамрагдаж, онолын мэдлэг болон ур чадвараа үнэлүүлсэн бөгөөд амжилттай хамрагдсан төгсөгчдөд хөндлөнгийн баталгаажуулагчийн дүгнэлтийг үндэслэн чадамжийн гэрчилгээ олгоно.

Энэхүү мэргэшлийн түвшин үнэлэх шалгалтыг Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвөөс энэ мэргэжлээр 3 дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top