ХНХЯ, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж байна.
Анх удаагаа улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тус сургалт нь НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын аргазүйн болон техникийн дэмжлэгтэйгээр энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Сургалтад яам, агентлаг, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ болон төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй ажилтан, албан хаагч хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдэж байна.
Сургагч багш нар аймаг, орон нутагтаа болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )