НӨАТ-ын сугалааны тохирол ЯГ ОДОО явагдаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

НӨАТ-ын сугалааны арваннэгдүгээр сарын тохирол яг одоо явагдаж байна. Азтан тодруулах тохирлыг "Боловсрол суваг" телевиз болон ebarimt аппликейшнаар үзэх боломжтой.

Энэ удаагийн сугалааны тохиролд арваннэгдүгээр сарын 1-30 хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно.Энэ удаагийн сугалааны тохирлын онцлог нь иргэдийн гар утсанд тохирлын мэдээллийг тухай бүр дамжуулах ба супер ялагч заавал тодрох давуу талтай юм

Тохирлын журмын шинэчлэлийг сануулахад. Үүнд,


 

  • 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээлбэл, Гурван баримт бүртгүүлсэн хүний баримтын гурван орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авна. Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого аж. 
     
  • Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс нэг баримтынх нь 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцоолъё. Дархан-Уул аймгийн НӨАТ-ын баримт хэвлэлт хэр нэмэгдсэнийг өмнөх онтой харьцуулан Татварын ерөнхий газраас судалгаа хийнэ. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орох юм.
     
  • Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top