Нийслэлд 2023 оноос скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

2022 оны 12 сарын 19

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг өнгөрсөн баасан гарагт /2022.12.19/ байгуулжээ. Гэрээний хүрээнд 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх аж.

Энэхүү скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх аж. Тухайлбал, явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилжнэ.

Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликейшнээ уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах юм.

АНУ болон Европын холбооны улсууд руу их хэмжээгээр нийлүүлдэг, 2022 оны “X6” хэмээх загварын уг скүүтэр:

 

  • 120 кг даацтай, 19 кг жинтэй;
  • 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой;
  • Усны хамгаалалттай;
  • 13 ампер, сольдог зайтай;
  • Байршил тогтоогчтой;
  • 5 инчийн, хатуулаг дугуйтай;
  • 25 градус налууд өгсөх чадвартай;
  • -16 градуст ажиллах;
  • Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах;
  • Гар утасны аппликейшнтэй хоршин ажиллах боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.91.226) 2022 оны 12 сарын 19

Илжиг түрээслүүлнэ

0  |  0
Top