Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 43 дуудлага бүртгэгджээ

2022 оны 12 сарын 19

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 12-18-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 11 буюу нийт 54 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, гал түймрийн аюулаас 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаалжилтын бүсээс 36 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажиллав.

Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.8%-аар өссөн дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top