Налайхад гурван ихэр охин мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон энэ сарын 4-ний өдөр анх удаа гурван ихэр хүүхэд эсэн мэнд эх барьжээ.

Гурван ихрийн тухайд ээжийнхээ зургаа дахь төрөлтийн ес дөх хүүхдүүд бөгөөд 35-36 долоо хоногтойдоо ийнхүү эх орныхоо шинэ иргэд болж 1,700 грамм, 1,800 грамм, 1,900 грамм жинтэй тус тус мэндэлсэн байна.

Эх барихад эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, хагалгааны сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, яаралтай кесаров хагалгаагаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлж, өлгийдөн авчээ.

Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон 3 ихэр охидыг 15 хоног хугацаанд хяналтдаа байлган эмчилж эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өнөөдөр гэрт нь гаргаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ким Санхээ(192.82.86.73) 2022 оны 12 сарын 20

ямар мундаг эх вэ энэ жилүүдэд ямар их ихрүүд төрж бна монголын үрс маш олон болтугай

0  |  0
Top