Ханиад томуугаар далимдуулж бизнес хийгчид олширчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Ханиад томууны идэвхжил ихэссэн өвлийн саруудад эмийн нөөц тасалдах нь энгийн үзэгдэл болжээ. Өмнөх жилүүдийн өвөл ч тасалдсан байсан эмүүд одоо ч эмийн сангуудаар алга. Тухайлбал жоргүй олгодог терафлю,Тайлол хот болон жортой олгох эргоферон, анаферон гэх эмүүд өнгөрсөн жилийн өдийд эмийн сангуудаар хомстож байв. Харин энэ өвөл тус эмүүд хангалттай байх ч өөр төрлийн эмүүд тасалдах болсон байна.  Мөн сарын өмнө хомсодсон, цөөн тоогоор байгаа гэсэн эмүүд өдгөө тасалдсан гэх дүр зураг эмийн сангуудаар үзэгдэнэ. Эмийн сангуудаар фромилид сироп 125 мг, амоксиклав сироп хүүхдийн тунгаар, флемоксин солютаб 125 болон 250 мг хэмжээтэй тус эмнүүд тасалдсан аж. Эмнэлгийн үзлэг болон хэвтүүлэн эмчлэх орны ачаалал дийлдэхээ байсан энэ үед эмийн сангаас эм авах гэсэн ч олдохгүй байгаа шалтгаанаар орлуулах эм хайсан эцэг эхчүүд ийш тийш яарч сандран харайлгаж байгаа харагдана. Иймээс бид  энэ тухай сурвалжиллаа.


 

ТАСАЛДСАН ЭМИЙН ҮНИЙГ ДАМЛАН ЗАРСААР

 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо байрлах эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүдээр ороход эдгээр эмийн аль ч байсангүй. Мөн зарим эмийн санчид тус эмийг эмийн бөөний төвд байж магадгүй гэж хэлж байлаа. Харин “Нахиа” эм ханган нийлүүлэх бөөний төвөөр орж лавлахад мөн л тус эмнүүд тасраад удаж байгаа гэж хэллээ.

Бөөний төвүүдээр ч олдохгүй тасарсан гэх эмийг цахим орчинд нэрээр нь хайж үзвэл хувиараа зарж байх цөөн хэдэн хүнтэй тааралдав. Тэднээс эмийн үнийг асуувал фромилид сироп 125 мг хэмжээтэй нь 29.500 төгрөг гэнэ. Харин эмийн санд зарахдаа уг эмийг 19-19.500 төгрөгийн хооронд худаалдаг юм. Ингэхээр бөөний төвөөр ч олдохгүй тасарсан гэх эмүүдийг дарж үнэ нэмж зардаг бүлэг хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй нь.

Түүнчлэн эмийн санчид “Ханиад томууны дэгдэлт их байгаа болохоор заавал сироп хэлбэрийн антибиотик гэлтгүй бүх төрлийн ханиад томууны эм эрэлттэй байна. Мэдээж хэрэг антибиотик авах гэж байгаа бол эмчийн бичигтэй байх хэрэгтэй шүү дээ. Эмчийн бичиг барьж ирэх хүмүүсийн ихэнх нь хүүхдэдээ ханиадны сироп хэлбэрийн эм авахаар ирдэг. Даанч тэр эм нь ирэхээ байгаад удчихсан болохоор өөр эмээр орлуулаад аваад явна. Нэг бол өөр эмийн сангаас олно гээд гардаг” гэв.

Эмийн сангаас эм худалдан авахаар ирсэн иргэн А.Жаргал “Охин маань нэлээд удаан ханиалгасан. Эхлээд хөнгөн эмээр эмчлэх гэж нэлээд үзлээ. Өрхийн эмнэлэгтээ үзүүлэхэд уушги нь зүгээр байсан учир анаферон эмийг схемээр, антигриптэй цуг уухыг зөвлөсөн. Хажуугаар нь уламжлалт аргаар дархлааг нь дэмжих гэж зөндөө үзлээ. Саяхан бөөлжиж, халуураад ханиад нь эргэж хүндэрсэн болохоор дүүргийн эмнэлэгт үзүүлтэл нэлээд хүчтэй антиобиток, витамин зэргийг бичиж өглөө. Ганц антибиотик нь дангаараа тав хоног уух хэмжээтэй нь 50 гаруй мянган төгрөг болж байна.  Энэ эмийг нь цагаар уух болохоор таслаад яахав гээд авлаа. Үлдсэнг нь цувуулаад боломжоороо авч болох байх” гэсээр цааш явав.

Мөн коронавирусний эсрэг хэрэглэдэг арбидол, арбивир гэх эм болон норов долоо, мана дөрөв тангууд хангалттай их хэмжээгээр өрөөстэй байлаа. Албаны хүмүүс коронавирусний халдвар бүртгэгдсэн гэж мэдээлсээр байгаа ч томуугийн дэгдэлтийг гүйцэхгүй байгаа учир тус халдварын эсрэг эмийг тоож авч байгаа хүн эмийн сангуудаар алга байв.

 

 

ЗАРИМ ЭМ ТАСАЛДАХАД ГАДНЫН ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛДӨГ

 

Эмийн хүрэлцээ, хангамжтай холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт, зохицуулалтын газраас тодруулахад, “Манай байгууллага улсын хэмжээнд долоо хоног тутамд эмийн нөөц бүрдүүлэлт, хангамжийн мэдэгдлийг эм ханган нийлүүлэх төвүүдэд өгдөг. Үүний дагуу байгууллагууд чиглэл авч эмийн татан авалтаа хийдэг. Манай зүгээс эмийн тоо ширхэг зэргийг хянах, компаниудын захиалгад нөлөөлөх боломжгүй” гэв.

Мөн эмийн үнэ тогтооход ч үүрэг оролцоо байдаггүй аж. Тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хийсэн судалгаагаар улсын хэмжээнд хамгийн бага нөөцтэй эм, бэлдмэлд отривин 0.1 хувь 10мл хамрын цацлага, Амоксициллин+Клавулоны хүчил 312.5 мг/5мл 100мл эм, кларитромицин 125мг/5мл 60мл эм, флюдитек 125 мл сироп зэрэг багтжээ. Отривин хамрын цацлаганы хувьд үйлдвэрлэгч компанийн бэлэн бүтээгдэхүүний нөөцийн хомсдолтой байгаа аж. Энэ талаар тухайн эмийг оруулж ирдэг албан ёсны түнш компаниас мэдээлсэн байна. Мөн Моносфарм трейд ХХК болон бусад импортлогч байгууллагуудад энэ сардаа багтаж ирнэ гэв.

Амоксициллин+Клавулоны хүчил эмийн хувьд Орос Украйны дайны нөхцөл  байдал, байгалийн хийн түлшний хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэлийн процесс хэвийн биш байна. Тасалдал ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх тухай Төлөөлөгчийн газраас мэдэгджээ. Мөн кларитромицин антибиотик эм үйлдвэрлэгч Словени улсын үйлдвэр түүхий эдийн нөөц хомсдолын улмаас бүтээгдэхүүн үйлдвэрлэл доголдсон, импортлогч байгууллагуудад энэ сард цөөн тоогоор ирэх тухай Төлөөлөгчийн газраас мэдэгдсэн байна. Бусад орлох шахмал хэлбэрийн эм нь 2-3 сарын нөөцтэй байгаа аж. Мөн флюдитек 125 мл сиропийг үйлдвэрлэгч компаниас түүхий эдийн хомсдлын улмаас тасалдал үүссэн талаар мэдэгджээ. Орлуулан хэрэглэх ацетилцистеин 100мг-600мг эм одоогоор манай улсын хэмжээнд гурван  сарын нөөцтэй байгаа гэдгийг тус байгууллагаас өглөө.

 

ТОМУУ ТУССАН ХҮҮХДҮҮДИЙН 18 ХУВЬ НЬ ХҮНДЭЭР ӨВЧИЛЖЭЭ  

 

Ханиад томууны дэгдэлт улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанаас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Мөн зарим аймгуудаар томуу, томуу төст өвчнөөр өвчилж  амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгджээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 7213 хүүхэд томуу, томуу төст өвчний амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантайгаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 1510 буюу 18 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байгаа аж.

Үүний дотор амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 89 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Мөн өнгөрсөн сараас эхлэн манай улсад томуугийн үүсгэгч бүртгэгдэж эхэлсэн ба В хүрээний вирус бүртгэгджээ. Улмаар өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн томуугийн А хүрээний H1N1 вирус орчилд орж, өвчлөл үүсгэж эхэлсэн байна. Үүнээс гадна ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанаас энэ жил улирлын томуу өвөрмөц явцтай байгааг тандалт судалгаагаар харагдаж илрүүлжээ. Дээрх хоёр өөр төрлийн вирус хүн амын дунд эргэлтэд орж өвчлөл үүсгэж эхэлсэн дээр нэмээд коронавирусний халдвар ч мөн хүн амын дунд байгаа аж.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 21

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 21

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top