ОЛОН ӨНГӨ: Би бэртэгчингүүдэд татвар төлөхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

“Нэг хүнийг нэг сая төгрөгөөр цалинжуулахад зөвхөн нийгмийн даатгалд 240 мянган төгрөг төлнө. Үлдсэн 760 мянган төгрөгөөс нь 76 мянган төгрөгийг Хүн амын орлогын албан татварт төлнө. 684 мянган төгрөг үлдэнэ. Ингээд нийгмийн даатгалд төлсөн мөнгө нь насны эцэст авах нь тодорхойгүй, авсан ч амьдралд нь түй ч хүрэхгүй. Үүнийг л дээрэм гэнэ” гэж нэгэн жиргээч нүүр хуудастаа бичжээ. Үнэхээр л бид өнөөдөр өдөр хоногийг л аргацаах мөнгөөр амьдарч байна. Монголчуудын амьдрал нээрэн л “УЛ” болчихлоо. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, иргэдийн амьжиргааны чанарт анхаарч, тоож буй нэгээхэн ч хүн алга. Харин “нүүрсний хулгайч”-аар нэрлэгдчих вий гэж айсандаа бөмбөлзөж буй хэдэн төр төлөөлсөн гишүүд л байна.

Монгол Улс байгалийн асар их баялагтай мөртөө 3.4 сая иргэд нь нэг сая төгрөг хүрэхгүй цалинтай. Тэр цалингаас нь 1/3 буюу 33 хувийг нь татвар гэж авчхаад төрд шургалсан, мэдээлэлд ойр 500-хан хүн л тансаг сайхан амьдраад байгаа нь нууц биш. Тийм ээ Монголд баян, хоосны ялгай туйлдаа хүрсэн. Төрийн мөнгө ёолохгүй нь сайхан ч, олсон ашгаасаа, цалингаасаа албан журмаар суутгуулсан татварын мөнгөөр маань төр төлөөлсөн хэдэн увайгүй хүмүүс тоглоод байхад жирийн иргэд, татвар төлөгчид бухимдахгүй гээд яах билээ. Харин ч удаан тэвчлээ.

Би бусдын амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг хулгайлагч бэртэгчнүүдэд нэг төгрөг ч өгмөөргүй байна. Харин тэнд сэтгэл нь хоосроод, өвлийн хүйтэнд даараад, амьдралын эрхээр гуйлга гуйн, аав ээжийн хайр энэрлийг хүртэж чадаагүй алгын чинээ хүү, охинд л түүний  ирээдүй гэрэлтэй байг хэмээн гараа сунгамаар байна.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 21

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

ардын элч(203.17.23.123) 2022 оны 12 сарын 21

НД -ын татвар ажил олгогч, иргэн 2 нийлээд 24%, иргэнээс 12% байгаа бх,\nбуцаагаад 8% болгох хэрэгтэй байна, \nнамын санхүүжилтэнд луйварчид завшаад байгаа энэ үед 5% болгосон ч бага биш

2  |  0
Top