Нүүрсний хулгайг эсэргүүцэн төв талбайд жагсаж байгаа иргэдэд Соёлын төв өргөөг өнөөдөр /2022.12.20/ нээлттэй болголоо.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Төв талбайд жагсаал хийж байгаа иргэдийн зүгээс гэр хүйтэн байна, нүүрсний асуудлаар маргааш болох нээлттэй хэлэлцүүлэг хийхэд тохиромжгүй байгаа учир соёлын төв өргөөг нээх хүсэлт тавьсан. Зарим үед 60, зарим үед 15 орчим хүн талбай дээр хонож байна. Тиймээс СТӨ-г нээсэн, аль өрөөнд орохоо жагсагчид сонгоно" гэлээ.
Иргэдийн жагсаал арванхоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Соёлын төв өргөөнд зураачдын үзэсгэлэн дэлгэсэн байсан учир нээх боломжгүй өдийг хүрсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан билээ.
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол маргааш /2022.12.21/ Төрийн ордонд болохоор тов гарсан. Сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ өгчээ.
Сэтгэгдэл ( 3 )
za humuusee mash bolgoomjtoi bgarai naad man an giiin nohoi nuud tsagdaa tagnuul es bus hovshnuud chagnah tagnah tuhuurumj bituu beldtsen bga shu daraa ta buheniig yallahiin tuld mash bolgoomjtoi bgarai bugdeeree hamdaa bolgoomjtoi hel yariagaa bodoltoi ok
Манжгарууд нь Гадагшаа зугатаачихлаа даа, тэдний ирүүлэхийг шаардах хэрэгтэй
Taraa novshnuudiig