Машин худалдааны газарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Хан-Уул дүүргийн 4-р хороо Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг /2022.12.21/ 08:04 цагт Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэст ирүүлжээ. 

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход 43х33 хэмжээтэй байшингийн дээврийн баруун урд хэсэг шатаж байсан аж.

Алба хаагчид шуурхай ажиллаж 08:30 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top