Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр гурван ихэр хүүхдийг эсэн мэнд амаржуулжээ. Төрөх үйл явцын багт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б.Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлсэн байна. Гурван ихэр нь ээжийнхээ зургаа дахь төрөлтийн хүүхдүүд бөгөөд 33-34 долоо хоногтойдоо 1700 грамм, 1800 грамм, 1900 грамм жинтэй тус тус мэндэлсэн байна. Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон гурван ихэр охиныг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, гэрт нь гаргажээ. Ийн бид тэдний баярт мөчийг хуваалцахаар гурван ихэр нярайг эмчилсэн эмч болон ээжтэй нь хором ярилцлаа.
-Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд энэ жил хичнээн нялхас мэндлэв.Үүний хэд нь ихэр хүүхэд байв?
-Манайд жилдээ 800 орчим ээж төрдөг. Энэ жилийн тухайд хоёр ихэр тав, гурван ихэр нэг төрлөө.
-Ихрүүдийн ээж төрөх хугацаанаасаа өмнө төрсөн гэв үү?
-Тийм. Тухайн ээж 38 настай бөгөөд зургаа дахь төрөлтөөрөө гурван ихэр охинтой болсон. 33-34 неделитэй төрсөн.
-Нярайн эмч аз жаргалтай сайхан мэргэжил биз?
-Нярай мэндэлмэгц чанга дуугаар орилохоор сэтгэл тайвширчихдаг. Нярайн эмч байна гэдэг аз жаргалтай. Мэргэжилдээ хайртай эмч, сувилагч, асрагч нарын хүчээр гурван ихэр нярайг эсэн мэнд амаржуулсанд талархаж байна.
Гурван ихэр охины ээж Е.Баршагүльтай холбогдож, биеийн нөхцөл байдал болоод сэтгэгдлийг нь сонссон юм.
Е.БАРШАГҮЛЬ: ААВ МИНЬ ИХЭР, МАНАЙХ ИХРИЙН УДАМТАЙ
-Таны бие тэнхэрч байна уу?
-Эмч, сувилагч нарынхаа ачаар элдэв хүндрэлгүй төрлөө. Бие тэнхэрсэн.
-Анх гурван ихэр хүүхэдтэй болсон гэдгээ мэдээд ихэд баярласан биз?
-Даралт ихсэж, бие тавгүйрхээд Хонгор сумаас Дархан-Уул аймгийн эмнэлэгт ирж үзүүлэхдээ гурван ихэр хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэн.
-Та тэгвэл Хонгор сумын иргэн гэсэн үг үү. Яагаад Налайх дүүрэгт ирж төрөв?
-Би энэ сарын 25-нд Эх, нялхсын эмнэлэгт төрөх байсан юм. Төрөхдөө бэлдээд Налайх дүүрэгт хамаатныдаа ирчихсэн байсан. Гэтэл гэнэт ус гараад арванхоёрдугаар сарын 4-нд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж үзүүлтэл ихрүүдийн бөгс эргэчихсэн байна, хот руу явж амжихгүй гээд бидний хүсэлтээр яаралтай хагалгаа хийсэн. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, асрагч, сувилагч нартаа үнэхээр их талархаж байна. Нойр, хоолоо хугаслан гурван ихэрт минь анхаарч байсан.
-Та ихрийн удамтай юу?
-Тийм. Аав минь ихэр. Манайх ихрийн удамтай.
-Таны өмнөх төрөлт мөн ихэр гэж сонслоо?
-Ихэр хүү, охинтой. Тэд маань одоо хоёр ой зургаан сартай. Энэ удаа гурван ихэр охинтой болсондоо үнэхээр их баярлаж байна.
-Танайх одоо ам бүл хэдүүл болов?
-Таван хүү, дөрвөн охинтой боллоо. Хамгийн том маань 16 настай.
-Гурван ихрийн нэрийг нь өгсөн болов уу?
-Хараахан өгөөгүй байна.Олон хүн нэр бодож сууна. Хүргэн ах нэрсийг нь өгнө.
-Ах, эгч нар нь хурдан ирээсэй гээд хүлээж байна уу?
-Өдөр бүр гурван ихэр дүүгээ хармаар байна гээд залгадаг. Тэгээд гэрээ цэвэрлээд гурван дүүгээ ээж, аавыгаа ирэхийг хүлээж байна гэсэн.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Hurgen ah ner ogdog n yaj bgaan
mongolchuud huuhedgui bolj hasaguud unur bolj bna.sain l bna.Manai hurliiz huuhnuud huuhed gargaj chadahaa baisan.udahgui mongolchuud tsuunh bolno.
3ихэр хүүхдийг амаржуулжээ....яаж ч найруулсын.
Баян өлгийнхөн 1-2 хүүхэдтэй байна гэж байхгүй, цөөн хүүхэдтэй айл ховор.
Хасагууд гэж
Наад захын казах залуу гэр бүл 4, 5 хүүхэдтэй байх нь элбэг, удахгүй баянөлгий аймагийн хүн ам 1 сая хүрэх биз, тэр үед сална тусгаарлана гээд л украйны донецк луганск шиг юм болохгүй гэх газаргүй. Ирээдүйн хатиг тэднээс л эхэлнэ.