УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр /2022.12.21/ Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.
Энэ үеэр УЕПГ-ын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал 2013 оноос хойш шийдвэрлэсэн болон шалгаж байгаа хэргийн талаар танилцууллаа.
Тэрбээр "Прокурорын хяналтад 2013-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 36 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 89%-ийг АТГ, 11%-ийг ЦЕГ шалгасан.
Түүнчлэн 2012-2017 онд нийт долоо, 2018-2022 онд нийт 29 гомдол мэдээлэл хүлээн авсан.
Хэрэг бүртгэлтийн 32 хэргээс 16 хэрэгт холбогдох 72 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол найман хэргийг хаасан. Мөн энэ хугацаанд мөрдөн байцаалтын 16 хэрэгт ажиллагаа явуулснаас гурван хэргийг шүүхэд шилжүүлж, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 39 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 22-т нь хэрэг бүртгэлтийн шатанд нотолгоо цуглуулж, 17 хэргийг мөрдөн шалгаж байна.
Тодруулбал,
Энэхүү 39 хэргийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл:
Нүүрсний гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 17 хэрэгт 76 хүнийг яллагдагчаар татсан.
Хойшлуулшгүйгээр 15 хүнийг сэжигтнээр баривчилсан. Мөн яллагдагчаар татсан 76 хүнээс:
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны багт АТГ-ын 25, ЦЕГ-ын 58 гээд нийт 83 мөрдөгч, НПГ-ын 12 прокурор хяналт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид 2,871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжлэгийн ажиллагаа хийсэн. Нийтдээ 65,549 хуудас цаасан суурьтай баримтыг авч, шалгаж байна
Прокурорын байгууллагаас 118 зөвшөөрөл олгосон Үүнээс холбогдох байгууллагаас мэдээлэл гаргуулахад 18, нэгжлэг 78, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах 22 зөвшөөрөл олгосон" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ийм аймшигтай том хулгай хийсэн хүмүүсийг хойшлуулшгүй дайчлан баривчилж хорьж цагдаж байгаад бүх хулгайч нарыг илрүүлээчээ, чадахгүй бол цагдаа, мөрдөх албад, шүүх, прокурорууд хулгайчдыг хамгаалах үүрэг хүлээж томилогдсон байх магадлал өндөр байна.
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com