П.Оростогоо: Ямар ч баривчилгаа хийгээгүй, битгий сонсгол үймүүлээд бай

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр /2022.12.21/ Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Энэ үеэр иргэдийн төлөөлөл  Сүхбаатарын талбайд цагдаагийн алба хаагчид баривчилгаа явуулж байгаа талаар бичлэг үзүүлэхэд Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга П.Оростогоо дараах хариултыг өглөө. 

Тэрбээр “Би хэлэлцүүлгийн танхимд сонсгол эхэлсэн цагаас эхлээд сууж байгаа. Авсан мэдээллийнхээ хүрээнд ярьж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Бат-Ирээдүй тэргүүтэй эмч нар ирээд, жагсагчдын эрүүл мэндэд үзлэг шинжилгээ хийе гэж хүсэлт тавьсан юм билээ. Хийлгэхгүй тухай асуудал тавьсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас дэмжлэг авсан асуудал болж байгаа юм байна. Ямар ч баривчилгаа хийгдээгүй, саатуулагдсан хүн нэг ч байхгүй. Та нар битгий зохион байгуулалттай үймүүлээд бай” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элч(66.181.160.83) 2022 оны 12 сарын 22

наад муу оростогоо кострулаа шүүхэд өг үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг худал гүжирдсэн гэх мэт\n

1  |  0
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top