Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хөтөлбөр зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх оны наймдугаар сард “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Үүнтэй холбогдуулан тус наадмыг зохион байгуулах хороо Монголын Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-ийг зарлаж, хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуусыг сонгон шалгаруулж эхэллээ. 

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай. Эхний шатанд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам ба миний дуртай спорт” зохион бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаанд 14-18 насныхан оролцох боломжтой. 

“Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-т хамрагдсанаар олон улсын түвшний уралдаан тэмцээнийг сурвалжлах заавар зөвлөгөө сонсож, спортын сэтгүүл зүйн онол, арга зүйд суралцахаас гадна бусад орны үе тэнгийн залуу сэтгүүлчидтэй харилцаа холбоогоо тэлэн, олон улсын спортын холбоодын болон спортын ерөнхий мэдлэг, мэдээлэлтэй болох юм.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхэд залуус та бүхэн зохион бичлэгээ 2023 оны нэгдүгээр сарын 31-ний дотор дараах хаягаар илгээгээрэй.

Хаяг: Улаанбаатар 13380, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө -21, Норт Центр, 107 тоот

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/ubeayg2023

И-мэйл: media@ulaanbaatar2023.org  

Харилцах утасны дугаар: 88004459 

 

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top