ОЛОН ӨНГӨ: Хүсэж чадвал хүрч чадна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Хүнд хүсэл мөрөөдлөөс илүү зүйл гэж үгүй. Хүн хүсэж чадвал хүрч чадахгүй зүйл байхгүй. Бодож сэтгэж,  мөрөөдөж тэмүүлж чадахгүй бол та юунд ч хүрч чадахгүй. Хүний дотоод сэтгэлийн хүч гэдэг тийм аугаа. Хүсэл гэдэг хүний онцгой шинж чанар. Хүн хүсдэг тул зорилготой бас утга агуулгатай амьдардаг. Хүнийг таних гэвэл юу хүсэж байгааг мэдэх хэрэгтэй. Хүсэл гэдэг хүүхэд наснаас сурч эзэмших ёстой сурган хүмүүжлийн чухал сэдэв. Хүүхэд насандаа хүслээ даруулж хүсэлгүй өсгөвөл хожим бусдын хүслээр амьдарсан мөн бусдын хүслийг биелүүлсэн хэнч биш болж хувирна. Ийм л учраас хүсэл хэрэгтэй. Хүслээ биелүүлэхэд зорилго хэрэгтэй .

Он солигдох дөхөж буй энэ мөчид хүн бүр улиран одож буй жилийнхээ алдаа, оноог дүгнэж, ирэх жилийн зорилгоо тодорхойлон төлөвлөдөг. Зорилго гэдэг мөрөөдөл биш учир түүндээ хүрсэн эсэх болон хүрэхийн тул хэр хичээснээрээ өөрийгөө дүгнэж болно.

Статистикийн мэдээгээр ихэнх хүмүүсийн жилийн төлөвлөгөөний 80 хувь нь биелдэггүй аж. Магадгүй бид хэт том зорилго тавьдаг байх. Эсвэл бид өөрийн хүсэл зорилгодоо цаг гаргаж чаддаггүй. Өөрийгөө хуурахгүй байхын тулд хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээх нь чухал. Хичээсний үр дүн хэзээ нэгэн цагт гардаг гэдгийг амжилтанд хүрсэн хүмүүсийн амьдарл ч бидэнд нотолдог. Иймээс идэр залуус минь хүссэнийхээ хэрээр хөдөлмөрлөж, хөдөлмөрлөснийхөө хэрээр хүсэж амьдраарай.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top