[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Нүүрний арьсыг чангалах 4 дасгал

2023 оны 01 сарын 24

Нүүрний арьс эрт сулрах, давхар эрүүтэй болох зэрэг нь бидний өдөр тутамдаа гаргадаг буруу зуршлуудаас шалтгаалдаг. Тухайлбал, хэвтэж байгаад ном унших, арьсаа буруу арчлах, илүүдэл жинтэй байх, огцом турах гэх мэт... Тэгвэл нүүрний арьсыг чангалах дөрвөн энгийн дасгалыг зааж өгье.


 

  • Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрүүгээ урагш нь түрнэ. Үүнийг 10-20 удаа давтаарай.

 

  • Амаа жимийн хүзүүнийхээ булчинг чангалаад дараа нь сулла. Мөн 10-20 удаа.

 

  • Толгойгоо зүүн тийш хазайлган зүүн мөрөндөө чихээ хүргэнэ. Баруун гараа баруун чамархай дээрээ тавь. Одоо гараа хөдөлгөлгүйгээр толгойгоороо түрэн баруун мөрлүүгээ хазайна. Толгой баруун мөрөн дээр ирэнгүүт зүүн гараа тавина. Ийм зарчмаар үргэлжлүүлнэ. 5-10 удаа.

 

  • Зүүн хацар дээрээ алгаараа даран толгойгоо баруун тийш эргүүлнэ, дараа нь гараа дарсан чигтээ толгойгоо буцааж эргэ. Гараа солин толгойгоо зүүн тийш нь эргүүлнэ. Зүг бүр лүү 5-10 удаа давтан хийгээрэй.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.90.60) 2025 оны 03 сарын 13

Зураг юмуу бичлэг тавиарай ойлгосонгүй

1  |  0
(139.5.217.150) 2025 оны 03 сарын 13

Сайн ойлгогдохгүй юмаа.Зурагаар үзүүлэх боломжгүй юм уу

1  |  0
(176.234.10.73) 2025 оны 03 сарын 13

Yun oi muutai ym todorhoil bnshdee anhaaraltai unshaach

1  |  0
(43.233.162.66) 2025 оны 03 сарын 13

Ymarch oilgomjgyi ym bichej bxr zyrag oryylaj esvel bichleg bj boldoggyi yg ni xeregtei zuvluguu ch oilgosongyi

1  |  0
(125.183.177.12) 2025 оны 03 сарын 13

Юу ч ойлгосонгүй ядаж хийх дасгал болгоныхоо доор зурга тавьдагсанжуу аль эсвэл бичлэг хийнгээ шууд тайлбарлаад явсан бол ойлгох байлаа гэж..

1  |  0
(202.9.40.178) 2025 оны 03 сарын 13

бичлэг юмуу зураг оруулсан бол ойлгомжтой байх байлаа.

1  |  0
(64.119.20.38) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа

1  |  0
Close menu