ЭЕШ | Англи, орос хэлний "Сонсож ойлгох" чадварын даалгавар нэмэгдэнэ

2023 оны 02 сарын 06

2023-2024 оны Их, дээд сургууль, коллежийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл өнөөдөр эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн.


Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлд сонсоод ойлгох чадварын даалгаврууд нэмэгдэн орох аж. 

Шалгалт дуусмагч тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.

Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсан байршуулан зарлана.

Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn олон E-mongolia -д байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэн авна.

ЭЕШ болон Монгол хэлбичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөө хойш 2.6 жил (31 сар)-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗХУ(202.9.40.45) 2023 оны 02 сарын 07

хуучин зөвлөлтийн үеийн инженерүүд л эх орныг авч явж байна шүү дээ

0  |  0
Irgen(24.13.36.85) 2023 оны 02 сарын 06

Balai oros helee boliochee. Oros helnii Orond huuhduuded uursdih hi sonirhson heliig ni songuuli!

0  |  0
Зочин(103.57.95.34) 2023 оны 02 сарын 06

Орос хэлээ, за болиод өгөө. Заавал өгөх ёстой юм уу. Орос хэл бхдаа яахав дээ. Арай дэндэж бна шүү

1  |  0
Top