СХД: Спорт заалны өргөтгөл ашиглалтад орлоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад сургалтын орчин нөхцөл чухал үүрэгтэй байдаг.

Тиймээс сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмших, тэдний соёл, спортын үйл ажиллагааг дэмжих багш, ажилтнуудын ажиллах орчинг сайжруулах, зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 105-р сургуулийн спорт заалны өргөтгөлийг шинээр барьж, өнөөдөр /2023.03.17/ ашиглалтад орууллаа.

 

 

Тус спорт заал нь 2 давхар бага сургуультайгаа хүзүүвчээр холбогдсон бөгөөд нэг давхартаа спорт заал, багшийн өрөө, хувцас солих өрөө, шат, шатны хонгил, 2 давхарт чийрэгжүүлэх өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөтэйгөөр тохижуулаад байна.

Спорт заалыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байгаад баяртай байна.

 

 

Баянхошуу бүсэд байрлах 105-р сургууль нь 2700-аад сурагчтай бөгөөд урлаг, спортоор хичээллэх нийт гурван заалтай болж сурагчдын сурах орчин сайжирлаа. Цаашид тус зааланд Волейбол, Сагсан бөмбөг, Гимнастик, Жүдо бөх, Самбо бөх, Чөлөөт бөх, Үндэсний бөх, Бадминтон, Спорт бүжгийн секц, дугуйлангууд хичээллэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top