"Тариалангийн сэргэлт 2023" үндэсний чуулганы хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид Туушин зочид буудлын Соёмбо танхимд салбарынхаа чухал асуудлуудыг хөндөн хэлэлцлээ.
Хуралдаанд салбар яам, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, Элит үр ХХК, Монголын ногоон загалмайн нийгэмлэг, Хөдөө аж ахуйн их сургууль, Их булаг ногоочдын холбоо, Монгол ногоо төсөл, Мора ТББ болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 300 гаруй зочид оролцож байна.
Салбар хуралдаанаар төмс, хүнсний ногооны үрийн хангамж, 2022 оны үр дүн, 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал; төмс, хүнсний ногооны ургамал хамгаалал; төмсний сортууд, үрийн шинэчлэл; хүнсний ногоо, жимс, жимсгэнийн ургацыг нэмэгдүүлэх арга замууд; ухаалаг болон гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж; газар тариалангийн үйлдвэрлэлийн цахим системийн хэрэгжилт; хүнсний ногооны хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоо; хөдөө аж ахуйн зохистой дадал; хүнсний ногооны нэр төрөл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортлох боломж сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )