ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Говь, талын нутгаар салхи, шуургатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2023 оны тавдугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө  +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

 

2023 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг  хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэс­­гээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи 4, 5-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +17...+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна. Хугацааны сүүлээр дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top