2023 оны тавдугаар сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд бороо, нойтон цас орж, сэрүүн байна
Хур тунадас: 22-нд Алтай уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 27-нд Алтайн салбар уулсаар, 25, 28-нд говь, талын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар дулаарна.
Сэтгэгдэл ( 0 )