Өнөөдөр 2023.06.14. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 52 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Литвад өнөөдөр Итгэл найдварын өдөр бол Парагвайд Энхтайвны өдөр, ОХУ-д Цагаачлалын албаны ажилчдын өдөр.
Өнөөдөр Италийн рок дуучин Жанна Наннини, Америкийн жүжигчин, фотомодель Ясмин Блит, Германы теннисчин Штеффи Граф, Францын жүжигчин Луи Гаррель, Америкийн жүжигчин Дэрил Сабара зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1900 оны энэ өдөр Хавайн арлуудыг АНУ-ын газар нутаг гэж зарлажээ.
1942 оны энэ өдөр АНУ-д Уолт Диснейн “Бэмби” хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарсан байна.
1956 оны энэ өдөр Английн дайчид Суэцийн сувгийг орхин явжээ. Долоодугаар сарын 26-нд Египет Суэцийн сувгийг үндэсний болгосон юм.
1963 оны энэ өдөр Зөвлөлтийн нисэгчтэй сансрын хөлөг “Восток-5” хөөрчээ.
1965 оны энэ өдөр Боб Дилан Нью-Йоркт цахилгаан гитар ашигласан анхны бүтээл болох “Like a Rolling Stone”-оо гаргажээ.
1982 оны энэ өдөр Фолклендын дайн Их Британийн ялалтаар дуусжээ.
1999 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх казиног телевизээр рекламдахыг хориглосон 65 жилийн хоригоо цуцалжээ.
Энэ өдөр үс засуулвал Жаргал үргэлжид ирнэ.
Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Сэтгэгдэл ( 0 )