Өнөөдөр 2023.06.21. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 31 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын аавуудын өдөр. Мөн Олон улсын Йогийн өдөр юм.
Өнөөдөр Францын жүжигчин Жерар Ланвен, Америкийн кино найруулагч Стив Майнер, Лана Вачовски, “Лос-Анжелес Лейкерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрэнк Вогел, жүжигчин Жульетт Льюис, Крис Пратт, дуучин Лана Дель Рей, Францын хөлбөмбөгч Мишель Платини, Оросын улс төрийн зүтгэлтэн, Москва хотын дарга Сергей Собянин, Их Британийн ханхүү Уильям зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1907 оны энэ өдөр “United Press International” мэдээллийн агентлаг үүсгэн байгуулагджээ.
1925 оны энэ өдөр Москвад такси үйлчилгээ явж эхэлсэн байна. Анх Рено маркийн 16 автомашин таксинд явжээ.
2003 оны энэ өдөр Берлинд “Modern Talking” хамтлагийн сүүлчийн тоглолт болжээ.
2004 оны энэ өдөр дэлхийн анхны хувийн удирдлагатай сансрын хөлөг болох “SpaceShipOne” анх удаагаа сансарт хөөрчээ.
2019 оны энэ өдөр Минск хотод Европын хоёрдугаар наадмын нээлт болжээ.
Энэ өдөр үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.
Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал
үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Балжинням өдөр. Зуны туйл, халууны ес 23 цаг 33 минутад эхэлнэ.
Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )