ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

Өнөөдөр 2023.06.23. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 20 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр НҮБ-ын Төрийн үйлчилгээний олон улсын өдөр. Эстонид өнөөдөр Ялалтын өдөр бол Никарагуа болон Польшид Аавуудын өдөр, Канадад Терроризмын хохирогчдыг дурсах үндэсний өдөр.

Өнөөдөр Австралийн жүжигчин Брайан Браун, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Фрэнсис Макдорманд, жүжигчин Сельма Блэр, Оросын дуучин Валерий Меладзе, Францын хөгжимчин, хөгжмийн зохиолч Ян Тьерсен, Францын хөлбөмбөгч Зинедин Зидан, Патрик Виейра, Мексикийн дуучин Данна Паола зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр Гамаль Абдель Насер Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1993 оны энэ өдөр Олон улсын олимпын хорооны тэргүүн Хуан Антонио Самаранчийн санаачилгаар Лозаннд Олимпын музейг үүсгэн байгуулав.

1994 оны энэ өдөр АНУ-д “Форрест Гамп” кино дэлгэцнээ гарчээ.

1998 оны энэ өдөр Дэлхийд анх удаагаа хүний ​​тархины эсийг шилжүүлэн суулгасан байна.

2016 оны энэ өдөр Их Британийн иргэд бүх нийтийн санал хураалтаар Европын Холбооноос гарахыг сонгосон юм.

Энэ өдөр үс засуулвал Эд мал арвижна.

Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top