ОЛОН ӨНГӨ | Аялал гэдэг арай өөр ойлголт

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 01

Манай улсын дотоодын аялал жуулчлал нэг үеэ бодвол харьцангуй сэргэсэн. Энэ нь хүмүүсийн амьдрал дээшилсэн, аливааг харах үзүл нь өөрчлөгдсөнтэй ч холбоотой байх. Ядаж л эх орныхоо сайн сайхныг үр хүүдүүддээ харуулж, жилдээ нэг удаа ч болов очиж үзээгүй газарт нь аваачихсан гэсэн хүслээс бидний ихэнхийн аялал эхэлдэг. Боломж бололцоондоо тааруулаад майхан саваа бэлдээд, хоол хүнсээд зэхээд машиндаа сууж аваад давхиж давхиж нөгөө газраа очдог. Харамсалтай нь үүний дараа аялсан сайхан сэтгэгдэл бус баахан ядарсан хүмүүс болдог.

Харин мөнгөтэй зарим нь дотоодынхоо аялал жуулчлалаас гадаадынх шиг тансаг зочид буудал, халуун ванн, тохилог бие засах газар нэхээд байдаг. Ойрын өдрүүдэд ч гэсэн иймэрхүү хандлага олон нийтийн сүлжээгээр явж л байна. Мэдээж хаа таарсан газраа хоноод, ил задгай бие засаад, хогоо хаяад яваа нөхдийн бол буруу.

Тэгвэл яг л байгаагаараа байдлыг илүүд үздэг гаднын жинхэнэ аялагчид ч байдгийг мартаж болохгүй. Бид үзэсгэлэнт газар бүрээ тойруулаад орчин үеийн буудлууд бариад байвал дэлхийгээс ялгарах зүйлгүй болно.

Агаарын хэм 30 байсан ч ус нь тэсгим хүйтэн нуур, голын усанд шумбаж, аадар бороонд цохиулж, ашаварт сууж, майханд хонож, ил задгай гал дээр мах шарж идэхийг хүсдэг хэдэн сая жуулчин бий. Тэдний л анхаарлыг татах хэрэгтэй. Мэдээж, олон улсад байдаг шиг аялалын маршрутаа маш ойлгомжтой болгож, отоглох газар нь бие засах газрыг нь олигтойхон шийдээд өгөх ёстой. Аялал гэдэг бол хаа нэг газрын өдөн хөнжилд хэвтэж, хөөстэй ваннд хэвтэх биш ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хов хов(172.58.44.212) 2023 оны 07 сарын 01

Өтгөн шингэн хир даахиндаа

0  |  0
Хов хов(172.58.45.211) 2023 оны 07 сарын 01

Za hutsaa huts

0  |  0
Top