АНУ: Нетаньяху албан тушаалаасаа салж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 12

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху албан тушаалаасаа салж магадгүй байна гэж дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, аюул заналхийллийн талаарх АНУ-ын үндэсний тагнуулын албадын бэлтгэсэн тайланд дурджээ.

Палестины болон аюулгүй байдлын асуудлаар хатуу бодлого баримталж буй Нетаньяхугийн байр суурь асуудалд ороод байна гэж холбогдох 18 агентлагийн бэлтгэсэн хамтарсан тайланд дурджээ. Тайланг АНУ-ын Конгрессын Сенатын танхимын тусгай сонсгол дээр танилцуулсан байна. Сонсголд АНУ-ын тусгай албадын удирдлагууд оролцсон гэж Telegraph дамжуулжээ. Нетаньяхугийн удирдах чадварт олон нийт улам бүр эргэлзэх болсон. Дайнаас өмнө ч түүнд үл итгэх байдал өндөр байсан гэж тайланд онцолсон байна. Нетаньяхуг огцрох, сонгууль шинээр явуулахыг шаардсан жагсаал цуглаан болох магадлал өндөр байна гэж АНУ-ын тагнуулын албад үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top