Биньямин Нетаньяхуг шүүх хурал эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 10

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг шүүх хурал өнөөдөр /2024.12.10/ эхлэх гэж байна. Шүүгчийн тогтоосон дэгийн дагуу Нетаньяху долоо хоногт гурван удаа, хоногт зургаан цаг мэдүүлэг өгөх ёстой.

Нетаньяхугийн эсрэг 2019 онд хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тухайлбал, түүнийг Израилын харилцаа холбооны томоохон компанийн ашиг сонирхлыг лоббидож, оронд нь тус компанийн мэдээллийн “Walla” сайтад Нетаньяхугийн талаар эерэг мэдээлэл гаргуулсан, АНУ-ын продюсер Арнон Милчен, Австрали, Израилын бизнесмен Эеймс Пакер нараас 300 мянган ам.долларын үнэ бүхий бэлэг авсан, “Ynet” сонины эзэн Арнон Мозестой хуйвалдан, засгийн газрын үйл ажиллагааг эергээр мэдээлсний хариуд тус хэвлэлийн өрсөлдөгч "Исраэль ха-Йом" сонины боломжийг хязгаарласан хууль баталсан зэрэг хэрэгт буруутгагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top