АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авах уу?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 21

Олон улсын эрүүгийн шүүх Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл олговол АНУ-ын Конгресс Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна.

Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсоны мэдэгдэлд, Олон улсын эрүүгийн шүүхийн бүрэн эрхийг хүрээ Израил болон АНУ-д хамардаггүй бөгөөд ОУЭШ-ийн прокуророос гаргасан хууль бус, үндэслэлгүй шаардлагыг дэлхий даяар буруутгах учиртай. ОУЭШ Израилын албан тушаалтнуудыг балмад алан хядагчидтай нэг эгнээнд оруулахыг оролдож байна. Хэрэв ОУЭШ-д Израилын эрх баригчдад заналхийлэхийг зөвшөөрөх юм бол АНУ-ын удирдлага ОУЭШ-ийн дараагийн бай болох болно хэмээн Жонсон онцолжээ.

Тавдугаар сарын 20-нд ОУЭШ-ийн прокурор Карим Хан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг баривчлах зөвшөөрөл олгох шаардлага гаргасан. Прокурорын газар тэдэнд Палестины нутаг дэвсгэрт үйлдсэн цэргийн гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн хариуцлага хүлээлгэх нотлох баримт цуглуулсан хэмээн мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн прокурор мөн Хамас хөдөлгөөний гурван удирдагчийг баривчлах зөвшөөрөл олгохыг шаардсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hend heregtei minii (77.100.182.196) 2024 оны 06 сарын 17

izrailchuudiin zov nburuug muslimuudl gargadag gargasaar hezeech zogsohgui

0  |  0
ffgvbbbb(120.193.220.234) 2024 оны 05 сарын 22

olon ulsiin shuuh gej erguu yum uu ,

0  |  0
мөэх(103.57.95.26) 2024 оны 05 сарын 22

А нус эрүүл байгаа

0  |  0
Top