Энэ сарын 12-нд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн эсрэг эрүүгийн хэргийн шүүх хурлыг сэргээхээр болжээ. Шүүх хурал АНУ, Израил Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан завсарлаад байсан юм гэж Jerusalem Post хэвлэл онцолсон байна.
Шүүх хурал дайн эхлэхээс өмнө болж байсан хэлбэрээр үргэлжилнэ. Иерусалимд ням гарагт, Тель Авивт даваа гарагаас лхагва гараг хүртэл үргэлжилнэ.
2024 оны арванхоёрдугаар сард Тель Авивын тойргийн шүүх Нетаньяхугийн хэргийг хэлэлцэж эхэлсэн билээ. Израилын Ерөнхий сайдыг Израилын харилцаа холбооны тэргүүлэгч Bezeq компаниас авлига авсан зэрэг хэд хэрэг буруутгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )