Улс төрийн тойм: Өө, Одбаяр чинь хуулийн сургууль төгсөөгүй байсан юм уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30


Zindaa.mn сайт өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн мэдээ мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 

Тойргоосоо жийгдэх нь тодорхой болсон гишүүд Н.Энхбаярыг мөрөөдөж эхлэв

 

...Улс төрийн салхи  нэгэнт ингэж буруу зүг рүү эргэснийг Ц.Батбаяр мэдмэгцээ сүүлийн үед Н.Энхбаяр руу яваад очсон ч яахав гэсэн бодлоо ойр орчмынхноосоо нуухгүй байх шиг байна. Ер нь МАХН албан ёсоор бүртгүүлснээс хойш түүн шиг ийнхүү таахалзах хүн мэр сэр гарч ирсээр байгаа аж. Ардын намын удирдлага УИХ-ын гишүүн Д.Арвиныг Хэнтийгээс жийж буй сурагтай. Түүнд Баянзүрх, Чингэлтэй...

 

 

Өө, Д.Одбаяр чинь хуулийн сургууль төгсөөгүй байсан юмуу

 

 

...Тэгээд нэг хуулийн, нэг заалтаар прокуроруудтай маргалдаад, өөрийнхөөрөө зүтгээд байгаа нь бүр ч сонин. Мөн түүнчлэн Д.Одбаяр УИХ-ын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг лут амьтан болоод байна. Үүнийг нь дээр өгүүлсэн түүний “УИХ байр сууриа илэрхийлсэн” гэснээс  бэлхнээ  харж болно. Уг нь УИХ маань чуулганаараа асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар байр сууриа тодорхойлдог ёстой биш билүү. Гэтэл  Д.Одбаяр өнөөдөр прокурорын саналыг УИХ-аар хэлэлцүүлэх нь бүү хэл...

 

 

Энэтхэгийн Ерөнхийлөгч сэтгэл хангалуун буцлаа

 

 

...Нэгэн цагт Энэтхэгийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүн Ж.Неру өөрийн охин Индра Гандидаа шоронгоос бичсэн захидалдаа “Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч гарцаагүй мөн. Түүний дэргэд Александр Македонский, Цызарь хоёр юу ч биш” хэмээн бичсэн байв.  Тэгвэл энэ удаа эрхэмсэг хатагтайн айлчлал...

 

 

 

“Гахайн ферм”-ийнхэн дахиад л популизмын сүрчиг ханхлуулж эхэллээ

 

 

...Шударга ёс энээ тэрээ гэж яривал харин ийм төр, засагт татвар төлөх нь буруу байж болох юм шүү. Улаан цагаан луйвар хийдэг төр засгаа эсэргүүцэж татвар төлөхгүй байхыг уриалан тэмцээд үр дүнд хүрч байсан улс орнууд цөөнгүй бий. Тэгвэл эсрэгээр нь Засгийн газар ирэх сонгуулийн өмнө татвараа тэглэсэн сюрприз барихаар болжээ. Үүнийг юу гэж ойлговол болмоор...

 

 

Н.Энхбаярт одоо Б.Хурцыг Германы тал хэрхэн шийдэхийг хүлээх л үлдэв үү

 

 

...Н.Энхбаярыг тухайн үед тагнуулын ажилтнууддаа Д.Энхбатыг баривчилж авчрах үүрэг чиглэл өгч байсан гэж Гадаад харилцааны яамны ажилтан Монхоон олон нийтэд ил тодоор зарласан юм. Харин Н.Энхбаяр үүний хариуд телевизээр “Тэгж ярих юм бол дипломат ажилтнууд өөрсдөө улсын нууцыг даруулж байна” ухааны юм хэлж байлаа. Б.Хурцын буруу гэж юу байхав. Тусгай үүрэг гүйцэтгэсэн л хүн шүү дээ. Төрийнхөө өмнө тангараг өргөсөн албан хаагч байв. Тушаал бол тушаал. Өөр юмгүй. Харин одоо түүнд Германы тал яаж хандахыг чих тавин чагнаж суух үлдэв шив. Англичууд угаасаа...

 

 

Элчин сайд Д.Идэвхтэн хүртэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, арай ч дээ

 

 

...ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа Д.Идэвхтэнгийн нэр цохиж явах юм. Мань хүн үүгээр яадаг байна аа. Гэхдээ өөрт нь хэрэг болж л байсан юм байлгүй дээ. Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Ардын намын нарийн бичгийн дарга хийж байхдаа давхар мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажилласан болж таарч байх шиг байна. Эсвэл Оросоос энэ “чухал” ажлаа амжуулж байсан юм уу. Ямартай ч Р.Содхүү түүний улсын байцаагч гэсэн эрхэм “алдар”-ыг хасав. Түүнээс гадна Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга бас Улсын байцаагчаар ажиллаж байсан байна. Тэрээр “Намын онц их хурлын төлөө” гэсэн...

 

 

Намууд тарж 1990 оны нөхцөл байдал үүсэх нь ээ

 

 

...Намуудыг татан буулгаж, улс орноо хулгайч нараас аварвал ардын баатар болно уу гэхээс хэзээ ч адгийн новш болохгүй. Ард түмний сайн сайхны төлөө явсан хүн түүхэнд үлддэгийн жишээг хүн төрөлхтний түүхээс бид хялбар олж болно.
Бид өнгөрсөн хорин жил юу хийв гэдгээ эргэн нэг харж, өөрсдийнхөө амьдралыг, нийгмийг дүгнэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн гурван баллын газар хөдлөлтөнд тэсвэргүй өндөр барилга, нэг жилийн настай зам эсвэл гадаадад боолын хөдөлмөр хийхэд чөлөөтэй болсон мөн ямар ч үр дүнгүй гудамжинд жагсаж, орилох боломжтой болсон гэх мэтээр битгий хэмжээрэй бас дүгнээрэй. Бид оюун санааны...

 

 

Цөмийн хаягдлын талаар хариу өгөхийг Ерөнхийлөгчөөс хүсчээ

 

 

...Монгол улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээнд нэгдсэн байдаг. Гэтэл 2009 оноос хойш манай улс уран олборлох, атомын эрчим хүч ашиглах талаар эрчимтэй хөөцөлдөж эхэллээ. Тиймдээ ч Франц, Энэтхэг, ОХУ зэрэг орнуудтай энэ чиглэлээр гэрээ хэлцэл хийж, санамж бичгүүдэд гарын үсэг зурсаар байна. Хэдийгээр ураныг энхийн зорилгоор ашиглана гэж буй ч манайхаас гарсан уран өөр оронд очоод ямар хэлбэрээр ашиглагдаж буйг хянах боломжгүй. Тиймээс манай улс эдгээр цөмийн зэвсэг...  

 

 

Улсын хөрөнгөөр наадагсад Арабын баячуудтай эн тэнцэв

 

 

...Олон улсын валютын сангийн төлөөлөгч Пармешвар Рамлоган "Монгол улс ирэх 50 жилд уул уурхайн төв болно. Энэ бол маш том боломж гэдгийг тэд ойлгож эхэлсэн. Иймээс ч эдийн засгийн тооцооллоор нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2470 ам.долларт хүрэх боломжтой" гэжээ. Гэвч хэн ч Монголын иргэний хөрөнгөжих боломжийн тухай ярихгүй байна. Монголын баячууд Арабын шейхуудтай хөрөнгийнхөө хэмжээгээр ойртож очихгүй ч хоббиндоо зориулах ...

 

 

Доголон Төмөр хааны ач Бабурын байгуулсан Их Могол улсаас гаралтай Энэтхэгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ

 

 

 ...Энэтхэг манайх хоёр сүүлийн үед агаарын хөлгөөр шууд нислэг хийх талаар ярилцах болсон. Энэ удаа ч бас үүнийгээ ярих байх. Шууд нислэг бол харилцаанд өндөр ач тустай. Мөн Доголон Төмөр хааны ач хүү Бабур хааны байгуулсан Их Могол улсаас гаралтай энэтхэгүүд Чингисийн удмынхантай батлан хамгаалах салбарт нэлээд ойртон ажиллаж байгаа. Энэ талаар ч хоёр орны Ерөнхийлөгчид ярилцах биз. Энэтхэг улс АНУ болон Европын холбоотой эдийн засаг, цэрэг стратегийн салбарт ойртон түншилж байна. Тус улсын цөмийн зэвсгийг...

 

УИХ-ын тусгаар тогтнолыг тунхаглая

 

...Албан ёсны мэдээлэл өгөхгүй "Шалгаж байгаа" гэсэн тайлбар тавиад байхаараа л хэрэг бишдээд, гэмгүй хүнийг гэмтэй мэт шалгаж, цаг хугацаа алдсан болоод байдаг болохоор өнөөдөртөө итгэхэд бэрх юмаа. Ядаж л Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокурорын ирүүлсэн гурвын гурван хүсэлтэд "Нотлох баримт байхгүй байхад бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхгүй" гэдгээс өөр...

 

 

Урт нэртэй хуулийг хүчингүй болгохыг дэмжжээ

 

 

...УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Кёкүшюзан Батбаяр, Я.Батсуурь, А.Тлейхан, О.Чулуунбат, Х.Баделхан нарын өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг хүчингүй болсонд...

 

Японы парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

 

...Япон Улстай бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурьдаад, харилцаагаа шат ахиулан Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн гэдгийг тэмдэглэлээ.Ноён И.Кога цаг зав гарган хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд...

 

 

Цусаа алдаж буй үндэстэн буюу Уйлж байгаа Монгол нутаг

 

...Эдийн засгийн анархизм, улс төрийн анархизм, шашны анархизм, социал анархизм буюу „Чадаж байгаа юмд арга байхгүй “ гэсэн гажиг хортой байж боломгүй үзэл цэцэглэнэ.  Үүний хор уршиг нь, тухайн улс оронд Үнэн юм ямарч үнэгүйдэж, шудрага зүйл, хүн амьдрах нөхцөл гэж үгүй болж, иргэд нь сэтгэл санааны хямралд орон архичин, хар тамхичин болон хувирах, эсвэл сурах, ажиллах, аялах, цагаачлах мэт янз бүрийн “шалтаг” заан эх орноосоо дүрвэн гардаг. Худал ярьдаг, хулгай...

 

 

Монголд цөмийн хаягдал булшилж 10 тэрбум ам.долларын ашиг олно гэнэ ээ

 

 

...Чухам ямархуу хэмжээний цөмийн хаягдал булаад ийм их мөнгө авах талаар харин хэлсэнгүй. Ер нь нэг килограмм цөмийн хаягдал хадгалахад 500 ам. долларын өртөг төлдөг гэсэн дэлхийн жижиг байдаг бололтой. Өнөөдөр цөмийн хаягдлаа хаях газаргүйгээс баахан хуримтлал бий болгочихсон улс орон зөндөө олон болжээ. Тайвань гэхэд л 10-20 мянган тонн цөмийн хаягдалтай гэнэ. Тиймээс 2005 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа...

 

“Казино” Д.Энхбаатар Миг-21 онгоцоор хар бизнес хийж байна

 

...Байлдааны эдгээр онгоцуудыг хэрвээ задалж, гадаад улс орон руу төмрийг нь ашиглуулахаар илгээх гэж байгаа бол Оросын мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой юм байна. Учир нь Орост үйлдвэрлэгдсэн онгоцуудыг гурав дахь орон руу гаргах болвол ийнхүү зөвшөөрүүлсний дараа мэргэжлийн хүмүүс нь ирж өөрсдөө задалж өгөх хууль, журамтай байдаг ажээ. Гэтэл...

 

 

Монголын парламентын Порно од

 

...Манай парламент барилгачин, барималчин, бизнесмен, тамирчин, сэтгүүлч, санхүүч, слесарь, талхчин гээд есөн жорын мэргэжилтэй гишүүдээс бүрдсэн. Цаашид ч “солонгорох болно”. Харин энэ удаагийн парламентийн гишүүдийг секси имижээр нь жагсаах юм бол Жекей гишүүн яах аргагүй олонхийн саналаар нэгдүгээрт  жагсана. Хэдэн жилийн өмнө...

 

Улс төр  мэдээллийн алба. Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top