"Өвлийн цэцэрлэгт хүрээлэн" төсөлд санал авч байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нийтийн амралт, чөлөөт цагийн орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг холбогдох байгууллагууд судалж, төлөвлөлтийн шатны ажлыг хэрэгжүүлж байна.

Уг цогцолбор нь урьдчилсан судалгаа, тооцооллын хүрээнд нийт 22,500 м.кв талбайд байршуулах, жилдээ 180–240 мянган иргэн хүлээн авах хүчин чадалтай байхаар тооцоологдож буй бөгөөд өвлийн улиралд ч иргэд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэл зүйн ачааллыг бууруулахад чиглэсэн орчин үеийн, байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх боломжийг судалж байна.

Энэ төсөлтэй холбоотой санал, хүсэлтийг иргэдээс нээлттэй хүлээн авч байна.

Санал өгөх холбоос:

https://docs.google.com/.../1FAIpQLSdlMiiwYzzwlo.../viewform

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top