Н.Учрал: Багш нарын цалин “нэмэгдсэн” гэхээсээ “хуваагдсан” байна

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Ерөнхий сайд Н.Учрал багш нарыг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлөхөөр ажиллаж байна. 

Тэрээр энэ тухайд "Багш нарын цалинг нэмнэ гэж УИХ-аас 600 гаруй тэрбум төгрөг нэмж баталсан. Гэвч бодит амьдрал дээр багш нарын цалин “нэмэгдсэн” гэхээсээ “хуваагдсан” байна.

Багш нар өндөр гэхээс илүү ойлгомжтой цалинтай болмоор байгаагаа хэлж байна. Хувьсах зардал, ойлгомжгүй байдлыг бий болгосон Засгийн газрын 225, 53-р тогтоолыг цуцалж өгөхийг хүсэж байна.

Ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайдад үүрэг болголоо. Нэг сургуульд, нэг мэргэжилтэй, нэг ачаалалтай багш нар хүртэл өөр өөр цалинтай байна гэдэг шударга ёс биш. Багшаа дэмжиж байж боловсролтой нийгмийг бүтээнэ. Багш нарынхаа цалин, нийгмийн баталгааг, тулгамдсан асуудлыг шийдэж байж боловсролын салбар хөгжинө" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top