Төв аймгийн Эрдэнэ сум Зүр хүзүүний гарам гэдэг газар “Өглөө хоёр настай хүүхэд алга боллоо” гэдэг дуудлага өчигдөр өглөө Цагдаагийн байгууллагад ирсэн ба өчигдөр орой эрлийн ажиллагааг эхлүүлж, алга болсон хоёр настай хүүхэд гэрээсээ 300м орчим зайд хайлсан цасны тогтоол усанд живж нас барсныг олсон байна.
Хүүхдийг амь насаа алдсан байдалтай олсноор эрлийн ажиллагааг зогсоожээ. Энэхүү дуудлага мэдээллийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )