Ням гарагт болох "UB food festival" өдөрлөгийг түр зогсоолоо

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдрөөс 20-ны өдөр хүртэл ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж, маргааш "UB food festival 2026" хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Тус өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэд та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, хол замд гарахгүй байх гээд болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.

Ирэх даваа гарагаас "UB food festival 2026" хоолны өдөрлөг хэвийн үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top